Нийслэлийн Баянзүрх дүүрэгт байрлах "Энэрэл" эмнэлгийн гадна 2021 оны долоодугаар сарын 3-ны өдөр “Covid-19” халдвараар өвчилсөн иргэн эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан харамсалтай хэрэг гарсан. Харин саяхан талийгаачийн шүүх эмнэлгийн дүгнэлт гарч, үүнд “Хохирогч цар тахлын үеийн амьсгалын дутмагшилд орж нас барсан” гэжээ.
Тодруулбал, талийгаач цаг алдалгүй эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан бол амь насаа алдахгүй байх боломжтой байжээ.
Харин өвчтөнд анхны тусламж үзүүлэлгүй нэг эмнэлгээс нөгөө рүү явуулж байсан эмч нарыг цагдаагийн байгууллагаас шалгаж, хэрэг бүртгэлтийн ажиллагааг эхлүүлсэн бол хариуцлага алдсан эмнэлгийн удирдлагуудыг ажлаас нь чөлөөлсөн билээ.
У.Тэргэл
Сэтгэгдэл (1)