АМГТГ-ын Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр шатахууны үнийн талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "ОХУ-ын Эрчим хүчний яамнаас зарим экспортын бүтээгдэхүүнд хориг тавих асуудал яригдаж байгаа. АИ-95 бензин нийлүүлэхэд хүндрэл үүссэн гэсэн шалтгааны улмаас нөөц багассан. Үүнтэй холбогдуулан БНХАУ-аас бензиний нөөц бүрдүүлнэ.
Өнгөрсөн хугацаанд Засгийн газраас ААН-үүдтэй зөвшилцөлд хүрч шатахууны үнийг барьж ирсэн. Гэхдээ дэлхийн зах зээл дэх автобензиний үнийн өсөлт тасралтгүй нэмэгдэж байна. Тиймээс шатахууны үнэ тодорхой хэмжээгээр нэмэгдэх магадлалтай байна" гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (1)