Хөшигийн хөндийн хот төлөвлөлт ба газар чөлөөлөлтийн асуудлаар Газрын харилцаа, геодези зураг зүйн газраас хэвлэлийн бага хурал хийлээ. Холбогдох албаныхан энэ үеэр "Чингис хаан" олон улсын нисэх буудлыг түшиглэн 34 мянган айлын орон сууцны хороолол, мөн "Шинэ Зуунмод", "Майдар хот"-ыг байгуулах ерөнхий төлөвлөгөөг баталсан. Цаашлаад худалдаа үйлчилгээний томоохон төвүүдийг байгуулж, 150 мянга орчим хүн амтай дагуул хот болох төлөвлөгөө гаргасан. Нэг үгээр бол, олон улсын зэрэглэлд нийцсэн, эдийн засгийн тусгай бүс болно. Бид ирэх аравдугаар сардаа багтан ерөнхий төлөвлөгөөгөө гаргаж, Засгийн газраар батлуулна.
Мөн улсын тусгай хэрэгцээнд авахаар төлөвлөж буй 19 мянган га газрыг чөлөөлөхөөр ажлын хэсэг байгуулж, эхний удаад 3173 иргэн, аж ахуйн нэгжийн газартай холбоотой асуудлыг шийдвэрлэж, нөхөн олговор олгохоор ажиллаж байна. Өнөөдрөөс наймдугаар сарын 15-ныг хүртэл газар чөлөөлөлтийн ажлыг зохион байгуулж, айл, өрхөөс санал авах ажлыг эхлүүлнэ” хэмээлээ.