Эрүүл мэндийн яамны коронавирусний халдварын талаарх ээлжит мэдээллийг хүргэж байна.
Сүүлийн 24 цагт буюу долоодугаар сарын 29-ны өдөр 1231 хүнээс халдвар илэрлээ. Батлагдсан тохиолдолын 496 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 161,575 болж байна.
Харин 734 тохиолдол орон нутагт бүртгэгджээ. Харамсалтай нь өнгөрсөн 24 цагт коронавирусний хүндрэлийн улмаас зургаан хүн нас барлаа. Тэдний гэр бүл төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж байна.
Өнгөрсөн 24 цагт 2157 хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна.
Иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ баримталж, амны хаалтаа зүүх, гараа халдваргүйжүүлэх, олон хүнтэй газраар явахгүй байх зэргээр өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ хамгаалаарай.
А.Сүх