“Цагаан хад” суурьшлын бүсийг Ногоон бүс болгохын төлөө мэргэжлийн байгууллагууд хамтран ажиллаж эхэлсэн. Энэ хүрээнд нүүрс тээврийн аж ахуйн нэгжүүдийн жолооч нарыг татах Түр журмыг баталжээ. Уг журмын дагуу 400 гаруй жолоочийг эхний ээлжид татан авч Цогтцэций суманд тусгаарлаж байгаа аж.
Гэвч жолооч нар хулгайгаар ирэх тохиолдол гарч байгаа аж. Энэ талаар Өмнөговь аймгийн Замын цагдаагийн тасгийн дарга О.Чинзориг "Түр журмын дагуу тодорхой хугацаанд жолооч нарыг татна. Тэр хүртэл өндөр үнэ хэлж, тээвэрлэнэ гэсэн жолооч нарын үгэнд итгэж, хулгайн тээврээр зорчихгүй байхыг анхааруулъя. Зорчсон тохиолдолд тухайн аж ахуйн нэгж, байгууллагын С зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авна" гэв.
У.Тэргэл