Онцгой байдлын газарт энэ сарын 27-ны 18.20 цагт 12 настай, эмэгтэй хүүхэд мал хариулж яваад үерийн усанд урссан дуудлага иржээ. Тодруулбал, Увс аймгийн Тариалан сум орчим өчигдөр 15.00 цагийн үед усархаг, ширүүн бороо орж 18 мм тунадас буусны улмаас бага насны нэг хүүхэд мал хариулж явахдаа үерийн усанд урсжээ.
Аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, өчигдөр 11:45 цагт “Шар шувуутын-Ам” гэдэг газраас Увс аймгийн Тариалан сумын харьяат 12 настай охины цогцсыг олж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн талаар ОБЕГ-аас мэдээллээ.