Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа үйлчилгээний байгууллагууд Нийслэл, дүүргийнхээ Засаг даргын тамгын газартайгаа хариуцлагын гэрээ байгуулан 22.00 цаг хүртэл ажиллаж байгаа.
Тэгвэл нийслэлд халдварын тоо буурч байгаа учраас хариуцлагын гэрээ байгуулсан нийтийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагуудыг 00:00 цаг хүртэл ажиллуулах үүрэг чиглэлийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн захирагчийн ажлын албанд үүрэг болгосон байна. Энэ дагуу захирамжийн төсөл боловсруулж байгаа ба хүчин төгөлдөр болмогц хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрууд 00.00 цаг хүртэл ажиллаж эхлэх нь.
У.Тэргэл
Сэтгэгдэл (1)