Монгол Улсын Тод манлай уяач, Үр тариа эрхлэгчдийн “Газар Тариалан” холбооны ерөнхийлөгч Л.Цандэлэг Замын-Үүдийн боомтоор 10 морь оруулж ирсэн ч түүний морьдыг Замын-Үүд дэх Хилийн мэргэлжлийн хяналтын алба хорьж, хэд хоног өвс, усгүй халуунд төмөр машин дээр нь хорьж байна гэдгийг хэлж, тус газарт НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун ноёрхлоо тогтоогоод байгаа талаар шүүмжилсэн гэдгийг бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тэгвэл Л.Цандэлэгийн барааг буюу адууг буцаах болсон албан мэдэгдэл ил боллоо.
Тодотговол, тэрбээр импортын мэдэгдэлдээ "Оруулж ирж байгаа адуунуудаа үржлийн морьд гэж мэдүүлсэн ч зургаан адуу нь үржлийн бус байсан аж. Тиймээс Замын-Үүд дэх Хилийн мэргэлжлийн хяналтын алба түүний барааг буцаахаар шийдсэн байна.
Харин энэ талаар Л.Цандэлэг "5 толгой адуу Хятадууд оруулахдаа үржлийн адуун дотор морь хийсэн би Хятад яваагүй интернэтээр арилжаа хийсэн" гэх тайлбарыг өгчээ.
Б.Баатар
Сэтгэгдэл (12)