Монгол Улсын Тод манлай уяач, Үр тариа эрхлэгчдийн “Газар Тариалан” холбооны ерөнхийлөгч Л.Цандэлэг Замын-Үүд боомт дахь Онцгой комиссын дарга, НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуунтай "дайн" зарлажээ.
Тодотговол, Л.Цандэлэг Замын-Үүдийн боомтоор үржлын 10 адуу импортоор оруулж ирж байгаа ч адууг нь хил дээр гацаагаад байгаа аж. Энэ талаар тэрбээр "Замын Үүдийн боомтоор орж ирсэн 10 адууг маань Монгол Улсын МХЕГ гэдэг ДАМПУУ БАЙГУУЛЛАГА 4 ХОНОГ ӨВС УСГҮЙ МАШИН ДЭЭР НЬ ХОРЬЖ БАЙНА. Нөгөө алдартай хүүхний чинь ААШ ердөө л энэ. МХЕГ даргынхаа ч үгэнд орохгүй ХУЦ л гээд байна.
Таван адуу нь одоо хүртэл автомашины төмөр тэвшин дотор хоригдож байгаа. Маргааш Хятад руу нь буцаана гэсэн. Хятад хүлээж авахгүй гэсэн. Хилийн хооронд байгаад өлсөж үхэх аюултай болчихоод байдаг. Шийдэж өгдөггүй ээ. Хэрвээ Замын-Үүдэд адуу үхдэг юм бол толгойг тасалж, энэ хүүхний оронд оруулж хаяна. Өнөөдөр хоновол 5 хоног өвс, усгүй адууг автомашинаас буулгахгүй хорьж байна. МХЕГ Замын Үүдийн ОНЦГОЙ КОМИССЫН ДАРГА Л.Эрдэнэчулуун. Замын Үүдэд өвс олдохгүй байна Хориотой Бүс гээд хүн нэвтрүүлэхгүй.
За, энэ Замын-Үүдийн МХЕГ Гатан чинь бүр бантагнуулаад хэдхэн ТОМ КОМПАНИД ЗУУЧЛААД баллаж байна даа. ХУУЛИЙГ ЗАВХРУУЛЖ, АВЛИГЫГ ГААРУУЛЖ, 20 ТН МАШИНЫГ 2 КМ 65000 юань буюу 30.000.000 төгрөг өгч байна.
Замын Үүдийн нэг ачааны автомашин 65000 юань 30 сая төгрөг. Өдөрт 150 автомашин өдөрт 4 тэрбум төгрөг иргэдийн халааснаас хулгайлж байна. Олимп Олимп Олимп" хэмээн цахим сүлжээнд бухимдлаа илэрхийлжээ.
Түүний энэхүү байр суурийг ч олон нийт дэмжиж, Замын-Үүдэд ачааны автомашины хөлс нэмэгдсэн болохыг мэдээлжээ. Тодруулбал, нэгэн иргэн "Сошиалаар Замын-Үүдийг илбэн тохинуулахаар одсон Л.Эрдэнэчулууныг шүтчихсэн явж байна. Эрээн-Замын-Үүд рүү ачааны автомашины хөлс өмнөхөөсөө 64 хувь, карго ачааны хөлс 90 юань болж өссөн, одоо ч хэвээр байна. Том автомашины нэг рейсийн мөнгө байрны урьдчилгаа болж байна даа. Сахил хүртээд шал дордов" хэмээсэн байна.
Р.Алтан
Сэтгэгдэл (33)