Гамшгийн эрсдлийг бууруулах үндэсний зөвлөлийн хуралдааны үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Ковид-19”-ийн үеийн нөхцөл байдлын талаар танилцууллаа. Мөн тэрбээр ДЭМБ-ын зөвлөх баг өнөөдөр Монгол Улсад ирж, 42 хоног ажиллах болсон талаар дуулгалаа.
ДЭМБ-ын зөвлөх багийнхан Монголд байх хугацаандаа манай эмч, сувилагчдыг чадавхжуулж сургахаас гадна цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үйл ажиллагаатай танилцах юм байна.
У.Тэргэл