Монгол Улсад бүртгэгдсэн халдварлах чадвар өндөртэй дельта вирусний талаар ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр мэдээлэл өглөө.
Тэрбээр “Коронавирусний мутацлагдсан хэлбэр болох альфа, дельта хувилбарууд бүгд л гаднаас орж ирж байгаа. Харин хүнд хэрхэн тархаж байгааг судалж байна. Гол нь дельта хувилбар орж ирлээ, хөл хорио гэхээс илүү иргэд халдвар хамгааллын дэглэмээ барих, вакциндаа хамрагдах юм.
Өнөөдөр тохиолдлын тоо багасч байгаа ч энэ тайвшрах үзүүлэлт биш. Хэрэв дельта вирус олон нийт дунд тархаад ирвэл байдал бүр л хүндэрнэ.
Одоогоор дельта вирус өдөрт бүртгэгдэж байгаа нийт тохиолдлын хэдэд нь бүртгэгдэж байгааг тооцож гаргах боломжгүй байна. Халдвар нийтэд тархсан гэдэг нотолгоо байхгүй. Гэхдээ үүнээс айгаад байхдаа гол нь биш халдвар хамгааллын дэглэмээ сайтар барих, вакцинд хамрагдаагүй хүүхдүүдээ хамгаалах нь чухал юм.
Нэг тоо баримт дурдахад, 12-17 насны хүүхдүүдийг дархлаажуулалтад хамруулж эхэлснээс сүүлийн хоёр долоо хоногт 12-17 насны хүүхдийн өвчлөл эрс багассан. Үүнийг цэвэр вакцины үр нөлөө гэж харж байгаа” гэв.
А.Сүх