"Авто зам, тохижилт, ногоон байгууламжийг ашиглах хамгаалах журам”-ын дагуу Баянгол дүүргийн 17-р хороо Амарсанаагийн гудамж, Модны хоёроос уруудах авто замын суваг, дулааны шугам угсрах ажлыг 2021 оны долоодугаар сарын 26-ны 23:00 цагаас долоодугаар сарын 29-ний 06:00 хооронд хийгдэх тул тухайн автозамын хөдөлгөөнийг түр хугацаанд хаагдана.
Иймд иргэд жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.