Үзэгчгүй болж буй “Токио-2020” олимпын наадмын нээлтэд нэгэн иргэн Монгол Улсын далбааг мандуулан сууж байсан нь олны анхаарлыг татсан. Энэ удаагийн Олимпын наадамд туг, далбаа намируулах, уухайлан дэмжих, хашгирах хориотой байгаа. Энэ дүрмийг зөрчсөн гэж үзэн тухайн монгол иргэнийг цэнгэлдэхээс хөөсөн гэх мэдээлэл нээлтийн үеэр цахим сүлжээнд түгсэн билээ.
Тэгвэл төрийн далбаагаа мандуулсан иргэн нь аялагч Г.Ганхүү байсан байна.
Тэрбээр энэ талаар цахим сүлжээндээ "За өглөө босоод ирсэн чинь Стадионоос хөөгдсөн гэх хэрэгт унасан байна.
Би ямар ч спортын арга хэмжээнд явахдаа төрийн далбаагаа авч явдаг уламжлалтай бүх улсын алтан балиашгууд тэгдэг байх. Хөл бөмбөг үзэхээр Английг зорихдоо ч Монгол төрийн далбаагаа дэлгэдэг, хүмүүс маш ихээр сонирхдог, хаанаас ирсэн зургаа хамт авахуулъя гэх мэт.
Өчигдөр яг л тийм зүйл болсон хэн ч бид нарыг ирж хөөж туугаагүй хэн ч тэнд орилж хашхираагүй хэн ч стадионоос хөөгдөөгүй.
Харин ч бидэнтэй хүмүүс ирж зураг хөргөө авхуулж сайхан танилцацгаасан. Олимпын үеэр ийм л байдаг . Ийм илт худал мэдээлэл түгээгээд байгаа сайтуудыг ойлгохгүй байна. Та бүхнийгээ эвгүй байдалд оруулсан бол гүнээ хүлцэл өчье, Төрийн далбаагаа эвхээд чимодамандаа хийчихсэн ахиж гаргахгүй ккк.
Уржигдар ногоон паспортын хэрэгт , өчигдөр Стадионоос хөөгдсөн хэрэгт өнөөдөр яах юм бол ккк ...." хэмээсэн байна.
Б.Баатар
Сэтгэгдэл (4)