Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу хүүхдийн парк энэ сарын 24-ны бямба гараг буюу маргаашаас эхлэн хэвийн ажиллахаар болжээ. Тодруулбал, өдөр бүр 10:00-22:00 цагт ажиллах ба Нийслэлийн Онцгой Коммисоос тавьж буй шаардлагын дагуу иргэдийг халдвар хамгааллын дэглэмээ барьж үйлчлүүлэхийг удирдлагуудын зүгээс хүсчээ.
Хүүхдийн парк зөвхөн зургаан наснаас дээш насныханд үйлчлэх бөгөөд ингэхдээ вакцины хоёр тунд хамрагдаад 14 хоносон байх шаардлагыг тавих аж.