Цахим орчинд “Нэмэх даатгал” тэтгэврийн даатгалын бүтээгдэхүүнийг иргэдэд санал болгон, мөнгө татан төвлөрүүлж, тодорхой хугацааны дараа 2 дахин үржүүлж өгнө гэх хууран мэхлэх, залилангийн шинжтэй үйл ажиллагааг нэр бүхий этгээд зохион байгуулж байж болзошгүйг Санхүүгийн зохицуулах хороо анхаарууллаа.
СЗХ-ноос даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл аваагүй этгээдтэй даатгалын гэрээ байгуулж, хураамж, шимтгэл, төлбөр төлөх, иргэдээс татсан мөнгөн хөрөнгийг 2 дахин үржүүлж өгөх зэргээр өндөр хүү амласан амлалтад залилуулах эрсдэлтэй бий.
Иймд иргэд дээрх төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг авахын өмнө тухайн байгууллагын оноосон нэр, эрхлэх үйл ажиллагаа нь эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрөлтэй эсэхийг нягталж, учирч болзошгүй эрсдэлээс өөрийгөө хамгаалахыг анхаарууллаа.
СЗХ-ноос олгосон тусгай зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа эрхэлж байгаа даатгагчдын мэдээллийг энэ холбоосоор нэвтэрч танилцах боломжтой.