Архангай аймгийн ИТХ-ын ээлжит бус хуралдаан өчигдөр болж, Засаг дарга Д.Золжаргалыг огцруулах тухай асуудлыг хэлэлцсэн байна. Аймгийн ИТХ-ын 14 төлөөлөгч огцруулах саналыг тодорхой үндэслэл дурдан өргөн барьсан ба хуралд 39 төлөөлөгчийн 21 буюу 53,8 хувь нь оролцсоны 18 нь МАН, гурав нь АН-ын төлөөлөгчид байжээ.
Ийнхүү санал хураахад хуралд оролцсон нийт төлөөлөгчийн 20 нь огцруулахыг дэмжсэн байна. Өчигдрийн 20 цаг хүртэл үргэлжилсэн хуралдаанаар ийнхүү Засаг дарга Д.Золжаргалыг огцруулахыг дэмжиж, ИТХ-ын тогтоолыг Ерөнхий сайдад өнөөдөр уламжлахаар тогтжээ.
Сэтгэгдэл (7)