Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн, ахлах ахлагч Э.Даваажамц Ховд аймгаас Улаанбаатар хот хүртэл 1500 км замыг гүйж туулахаар зургадугаар сарын 2-нд замдаа гарсан билээ. Тэрбээр одоо Өвөрхангай аймгийн нутаг гүйж байна. Ирэх сарын 10-нд Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаалын үеэр Сүхбаатарын талбайд ирэхээр төлөвлөж байв.
Гэвч цэргийн ёслолын жагсаал цуцлагдсан учир гүйлтээ цааш үргэлжлүүлэн Дорнод аймгийн төв Чойбалсан хот хүртэл гүйхээр боллоо. Монгол улсад өмнө нь Ардын хувьгалын ойд зориулж, Зэвсэгт хүчин, Дотоодын цэрэгийн хүрээнд Алдар-Хүч спортын хорооны тамирчид оролцуулж" Хувьгалчдын замаар "- Хиагт-Улаанбаатар 500 км, Халх голын ялалтын баярт зориулж, "Дайчин алдрын замаар" Улаанбаатар-Халх гол хүртэл 1200 км, МБАТ-ны спартакиадынн нээлтийн ажилгаанд зориулж, "Иркутск-Улаанбаатар-1100км" хэт холын марафон гүйлтүүдийг хийж байсан удаатай. Тэгвэл Э.Даваажамц нь 2000 гаруй км шууд гүйсэн анхны түүхэн хүн болох юм.