Хан-Уул дүүрэгт байрлах нүхэн гарц усанд автжээ. Хоёр өдөр үргэлжлэн орсон борооны улмаас ийм их хэмжээний ус тогтсон уу гэдгийг тогтоохоор холбогдох албаныхан ажиллаж эхэлжээ.
Тодруулбал, нийслэлийн онцгой байдлын мэргэжилтнүүд нөхцөл байдалтай нь танилцахаар газар дээр нь ажиллаж байгаа аж. Мөн усыг соруулж, Дунд гол руу цутгахаар хоолой татан, хөдөлгүүр зэргийг бэлтгэж эхэлсэн байна.
Хүүхдийн паркийн урд байрлалтай энэхүү нүхэн гарцын дээгүүр төмөр замтай тул яаралтай арга хэмжээ авах шаардлагатай. Эс бөгөөс замын далан нурах эрсдэл үүсэхээр байгаа аж.