ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр иргэдээс ирж буй вакцинжуулалттай холбоотой асуултад доктор Д.Мандахнаран ийн хариуллаа.
Тэрбээр “Covid-19”-ийн эсрэг вакцин бүр ижил дархлаа тогтооно. Вакцинжуулалтад хамрагдсан тохиолдолд дахин өвчлөх, хүндрэх тохиолдол маш бага байна. Дэлхийд вакцинжуулалтаар Израйл улс тэргүүлж байгаа бол хөгжиж буй орнуудаас Монгол Улс тэргүүн эгнээнд жагсч байгаа статистик байна. 50-иас дээш насны иргэдийн хувьд цусан дахь сахар болон даралтаа хэмжиж байж, дархлаажуулалтад хамрагдах ёстой байдаг.
Нэг хүнийг хамгаалах биш нийт олныг хамгаалах зорилготойгоор вакцин хийж байгаа. Тиймээс хоёр тундаа бүрэн хамрагдахыг уриалж байна. Нэг хүний ард ойр, дотны олон хүн бий учраас халдвараас урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй хамрагдахыг хүсч байна.
Дэлхийн хэмжээнд тэр дундаа хөгжиж буй орнуудын хувьд вакцины хомсдол үүсч байгаа. Харин манай улсад тодорхой хэмжээний нөөцтэй байгаа нь сайшаалтай. Хамгийн чухал нь хүүхэд хөнгөн хэлбэрээр өвчилдөг гэж хайнга хандахгүй байхыг анхааруулж байна.
Нийслэлийн хэмжээнд бүхий л хэсэгт өвчлөлийн тархалт өндөр байгаа учраас хүн хоорондын зайг тогтмол баримталж, хөдөлгөөнөө хязгаарлаж, ариун цэврийг сайтар сахих хэрэгтэй байн” гэлээ.
У.Тэргэл