Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар халуун тогоо, ус буцалгагчид түлэгдэж, хүүхэд амиа алдсан таван тохиолдол гарчээ. Хүүхдүүд цахилгаан, халуун тогоо, шилэн ус буцалгагч зэргээс түлэгдэж байгаа учраас маш сонор сэрэмжтэй байхыг ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хэлтсээс анхааруулж байна. Тиймээс хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангах зөвлөмжийг хүргэж байна.
Зарим зүйлсийг далд хий!
- Хутга, хайч зэрэг хурц иртэй багаж, гэмтсэн цахилгааны утас, хүнд сав суулга болон бусад хүүхдэд гэмтэл учруулж болохуйц зүйлсийг хүүхэд хүрч, авч чадахааргүй газар хадгалах,
- Гал тогооны шүүгээ, хүүхдэд гэмтэл учруулж болзошгүй зүйл хийсэн шүүгээ, өрөө зэргийн цоож түгжээг байнга шалгаж, нягталж байх,
- Хогийн савыг хүүхдийн хүрч чадахааргүй шүүгээ эсвэл өрөөнд байрлуулах
- Хөргөгчний хаалгыг хүүхэд өөрөө онгойлгож чадахааргүй түгжиж байх,
- DVD тоглуулагч, стерео хөгжим зэрэг гэр ахуйн барааг хүүхдийн гар хүрэхээргүй газар байрлуулахын зэрэгцээ тэдгээрийг удирдлага, зай зэргээс хүүхдийг хол байлгаарай. Удирдлага болон түүний зай зэрэг хүүхдийн анхаарал татсан зүйлсийг хүүхэд амандаа хийхээс сэргийлэх,
- Ширээний бүтээлгийг аль болох хэрэглэхгүй байх нь зүйтэй. Учир нь, хүүхэд түүнээс татахад дээр байгаа зүйлс хүүхдийн дээрээс унаж болзошгүй юм.