Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо Мэлхий хаданд хүн хавчуулагдсан дуудлагаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга хурандаа Л.Чинбатаар ахлуулсан аврах бүлгийн 7 алба хаагч аврах ажиллагааг зохион байгуулан иргэний амь насыг аварлаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.