Түүхийн багш мэргэжилтэй ч телевизийн нэвтрүүлэг хөтлөн олонд танигдаж, залуучуудын байгууллагаас ЗГХЭГ-ын дарга хүртэл амжилтанд хүрч чадсан Ч.Сайханбилэгийн тухай 24 баримтыг хүргэж байна.
Түүхийн багш мэргэжилтэй ч телевизийн нэвтрүүлэг хөтлөн олонд танигдаж, залуучуудын байгууллагаас ЗГХЭГ-ын дарга хүртэл амжилтанд хүрч чадсан Ч.Сайханбилэгийн тухай 24 баримтыг хүргэж байна.
1. Ч.Сайханбилэг Дорнод аймгийн Баянтүмэн суманд 1969 оны 2 дугаар сарын 17-нд төрсөн. /43 настай/
2. Найзуудынх нь ярьж байгаагаар тэрээр багаасаа салаан дарга, ангийн дарга байжээ. Мөн 1985 онд "Найрамдал" зуслангийн бүлгийн зөвлөлийн дарга байсан гэдэг.
3. 183 см өндөртэй.
4. 45 дугаар дунд сургууль, Москва хотын Хүмүүнлэгийн их сургууль, 1995 онд МУИС-ийг хуульч мэргэжлээр мөн 2002 онд АНУ-ын Жорж Вашингтоны их сургуулийг төгссөн.
5. Хууль зүйн ухааны магистр, орос, англи хэлтэй.
6. Түүхийн багш мэргэжилтэй тэрээр залуучуудын байгууллагаас ажлын гараагаа эхэлж, телевизийн дэлгэцнээс өөрийгөө олонд таниулж чадсан нэгэн.
7. Монгол оронд ардчилсан үйл явц өрнөсний дараахан Монголын Залуучуудын холбоонд ажиллаж байжээ.Түүнээс хойш зургаан жилийн турш /1991-1997/ тус холбоонд нарийн бичгийн дарга, Улаанбаатар хотыг хариуцсан даргын үүрэгт ажлыг хийж байв.
8. Ч.Сайханбилэг 29 настайтайдаа гэгээрлийн яамны сайдаар ажиллаж байжээ.
9. Ч.Сайханбилэг гишүүнийг хэвлэлд нээлттэй хүн гэлцэх нь бий. Энэ нь магадгүй 2004 онд Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албаны даргаар ажиллаж байсантай нь холбоотой байх.
10. Тэр Улаанбаатар хотод нэр дэвших гэж байсан ардчиллын дууч С.Цогтсайханаас “Тойргоо өгчих, ах аа. Би нэр дэвшмээр байна” гэж гуйж байсан гэдэг. Түүний хүсэлтийг амбиц хөөдөггүй Цогоо ах нь ёсоор болгож, нэрээ татсанаар оронд нь Ч.Сайханбилэг нэр дэвшин ялж байсан түүхтэй.
11. Алтан гадас одон, Засгийн газрын хүндэт өргөмжлөлтэй.
12. Аялах хоббитой. Харин сонирхол нь сагс, хөл бөмбөг тоглох дуртай.
13. Монгол телевизийн “Агшин” нэвтрүүлгийг хөтлөж анх олонд танигдаж байжээ.
14. Түүнээс хойш "VIP", “Сувгаа битгий солиорой” зэрэг нэвтрүүлгийг хөтөлж байв.
15. Түүний гэргий топ модель О.Байгаль түүнд хоёр охин, нэг хүү төрүүлж өгсөн. Тэрээр эхнэртэйгээ гэрлээд 20 жил болж байгаа.
16. О.Байгаль ч нэгэн цагт Монголын загварын ертөнцийг шагшуулж, кино урлагт дүрээ мөнхөлж явсан үзэсгэлэнт бүсгүй.
17. О.Байгаль "Байгаль бьюти" нэртэй гоо сайхны салон ажиллуулдаг. Ч.Сайханбилэг эхнэрийнхээ салоноор үйлчлүүлэх хүсэлтэй ч массажнаас илүү үйлчилгээ авч чаддагүй гэсэн. Учир нь түүний зав цаг таарч өгддөггүй гэнэ.
18. Ч.Сайханбилэгийн гэрт нэг дүрэм мөрдөгддөг. Ч.Сайханбилэг урлаг болон гоо сайхны ертөнцийн талаар эхнэр¬тэйгээ харин эхнэр нь түүнтэй улс төр ярьдаггүй гэсэн.
19. Түүнийг “Дэлхийн мисс”-д өрсөлдсөн А.Сарнайтай хайр сэтгэлийн холбоо тогтоосон гэж байсан ч тэрээр үүнийг эрс үгүйсгэсэн.
20. УИХ-ын гишүүд дотор “Мэдээллийн технологийн хүн” гэх нэр томъёонд хамаарах цөөн хэдэн хүн байдгийн нэг нь Ч.Сайханбилэг. Тэрбээр 2004-2008 онд Мэдээлэл харилцаа холбоо технологийн газрын даргын албыг хашиж байв.
21. 2008 онд Ч.Сайханбилэг Ардчилсан намаас сонгуульд өрсөлдөн ялалт байгуулж УИХ-ын гишүүн болсон түүхтэй. Гишүүн болоод УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга болсон.
22. Парламентын хамгийн загварлаг хосоор Ч.Сайханбилэг, О.Байгаль нарыг тодруулсан. Үндэсний их баяр наадмаар Ч.Сайханбилэг цагаан шаргал дээл, гэргий О.Байгаль ур хийц, загвар сайтай алтан шаргал дээлээр гоёцгоосон нь тэднийг ийн нэрлүүлэхэд хүргэжээ.
23. УИХ-ын гишүүдийн хөрөнгө оруулгын мэдүүлэгт түүнийг Ланд Круйзер"- "Ланд Ровер Хайландер"- гэх 140 саяын үнэтэй машинтай. Мөн "И энд Tи" ХХК-50%, "AСУ" ХХК-12.5%, "Байгаль бьюти" ХХК -100%ийг эзэмшдэг гэжээ.
24. Банкинд зээлтэй цөөхөн гишүүний нэг. Тэрээр Худалдаа хөгжлийн банкинд 100 сая төгрөгийн зээлтэй юм байна.
Т.Энхэлээ 24tsag.mn
Сэтгэгдэл (8)