Нийслэлийн онцгой комиссын шийдвэрээр өнөөдрөөс эхлэн бүх төрлийн барааны худалдаа, үсчин, гоо сайхан, хумс заслын үйлчилгээг нээлээ. Үүнтэй холбоотойгоор мэргэжлийн байгууллагуудаас тавигдах шаардлага, зөвлөмжийг үүдээ нээсэн үйлчилгээ тус бүрт тохируулан гаргажээ. Тухайлбал, үс засах үйлчилгээнд тавигдах тусгай нөхцөл, шаардлагад утас болон интернэтээр урьдчилан захиалга авч үйлчлэх, үс засах суудал хоорондын зай 2-2.5 метрийн зайтай байруулах зэрэг 12 шаардлага тавьжээ.