Коронавирусний цар тахалтай зэрэгцэн эрүүл мэндийн салбарынхан бужигнаад эхэлсэн. Тэгвэл өдгөө Эрүүл мэндийн яамны халаа сэлгээний асуудал дахин анхаарал татаж эхлэв.
ЭМЯ-ны 20 гаруй хүнийг ажлаас нь чөлөөлж, хоморголон халж байгаа тухай мэдээлэл газар аваад буй. Тухайлбал, ЭМЯ-ны Шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Я.Буянжаргал нарын дөрвөн даргыг ажлаас нь чөлөөлсөн гэдгийг эх сурвалж мэдээлсэн.
Тэгвэл энэ талаар Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга П.Эрхэмбулган "Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12-р сарын 22-ны өдөр баталсан тушаалаар
яамны нийт албан хаагчдыг 2020 оны 12 сарын 25-ны өдрөөр ажлаас чөлөөлж, тэр дор нь нийт албан хаагч нарыг яамны шинэ бүтцийн дагуу байршуулан томилох ажил явагдаж байна.
Шинэ бүтцийн дагуу ажлын байрны чиг үүргээ шинэчлэн батлах, албан хаагчдыг байршуулан томилох үйл ажиллагааг түр зогсоож, төрийн албаны тасралтгүй байдлыг хангах, цар тахлын эсрэг арга хэмжээг шуурхай удирдан зохион байгуулах арга хэмжээг цаг алдалгүй явуулах үүднээс Эрүүл мэндийн яам албан хаагч нараа хуучин бүтцээр нь ажиллуулсан. Нийт албан хаагч нарыг чөлөөлж байж, дараагийн шинэ бүтцээр нийтээр нь байршуулан томилдог процессийн үйл ажиллагааг эхлүүлээд байна" хэмээн тайлбарлав.
Ямартай Эрүүл мэндийн яаманд ажлаас чөлөөлөх, шинээр томилох ажил өрнөж байгаа бололтой. Харин энэ нь хуулийн дагуу юу, эсвэл хэн нэгний амбиц уу гэдэг нь удахгүй олон нийтэд ил болох байх.
Б.Баатар
Сэтгэгдэл (4)