Дотоодын халдварыг тусгаарлах байрнаас алдсан байж магадгүй нь олон сар назгай явсан УОК-ийг хөдөлгөөнд оруулсан. Тусгаарлах байрны халдвар хамгааллыг хариуцах хүчний байгууллагууд байсан хэдий ч ийн халдвар алдсан нь олон нийтийг түгшүүрт автуулсан.
Улсын Онцгой Комисс ч Тусгаарлах байрнуудыг хариуцах ажлын хэсгийг дахин байгуулсан байна. Ингээд УОК-ийн даргын шийдвэрээр Тусгаарлах байрнуудыг Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнайгаар ахлуулсан ажлын хэсэг хариуцахаар болсон байна.
С.Сүлд