Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн хамт олон ЭХЭМҮТ-ийн мэс заслын эмч нартай хамтран Улаанхоолой 12 хуруу гэдэсний хавсарсан битүүрэлтэй хүүхдэд амжилттай мэс засал хийжээ.
Хүүхдийн биеийн байдал сайн байгаа аж. Цар тахлын үед эмнэлгийн тусламж, үйлчилгээг хариуцлагатай явуулж буй Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхэд, нярай, мэдээгүйжүүлэг, мэс заслын хамт олонд ажлын амжилт хүсье.