Монгол Улсын нүүрсний салбарт хөрөнгө оруулалт татах, шинэ техник технологи нэвтрүүлэх, нүүрсний экспорт, худалдаа, тээвэр ложистикийг сайжруулах, Азийн зах зээлд Монголын нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг бэхжүүлэх зорилготой “Coal Mongolia” чуулга уулзалт ес дэх жилдээ ирэх есдүгээр сард зохион байгуулагдах гэж байна.
“Coal Mongolia” нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэн нь “Өрсөлдөөнд манлайлъя” уриан дор 2019 оны 9-р сарын 5-6 өдрүүдэд Шангри-Ла Улаанбаатар зочид буудалд болно.
Монгол Нүүрс Ассоциацийн гүйцэтгэх захирал, Coal Mongolia-2019 чуулга уулзалт, үзэсгэлэнгийн ерөнхий зохион байгуулагч Ж.Золжаргал, Хятадын Нүүрсний Тээвэр, Худалдааны Ассоциацийн ерөнхийлөгч Ян Шианфен нарын зочид болоод “Coal Mongolia-2019” чуулга уулзалт, үзэсгэлэнгийн хамтран зохион байгуулагчид оролцох аж.
Чуулга уулзалтын үеэр Хятадын эрчим хүчний нүүрсний зах зээлийн дүн шинжилгээ, 2019-2020 оны төлөв байдал, Кокс-ийн худалдааны асуудал болон гангын зах зээлийн төлөв байдал зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлэхээс гадна Өмнөговь аймаг болон ӨМӨЗО Баяннуур аймгийн удирдлагууд, хоёр улсын хил гаалийн байгууллагын төлөөлөл, уурхай, тээврийн компаниудын захирлууд нээлттэй хэлэлцүүлэг хийх юм.
Уг чуулга уулзалтаар:
Нүүрсний салбарын зах зээл, үнийн чиг хандлагын талаар дэлхийн шилдэг судлаачдын байр суурийг сонсох
Салбарын лидерүүдтэй нүүр тулан уулзаж бизнесийн харилцаа хамтын ажиллагаа тогтоох
Салбарын бодлого, төлөвлөлт, шинэ төслийн мэдээлэл авах
Хөрөнгө оруулалт татах, Хөрөнгө оруулалтын төслүүдийг олох.
Борлуулалтаа нэмэгдүүлэх
Шинэ техник, технологийн үнэ өртөг, бүтээмжийн мэдээлэл авах
Бага зардлаар цаг хугацаа хэмнэн бизнесээ өргөжүүлэх зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлж, санал солилцох юм.
Чуулганы ОНЦЛОХ оролцогчид:
Ж.Золжаргал Монгол Нүүрс Ассоциацийн гүйцэтгэх захирал, Coal Mongolia-2019 чуулга уулзалт, үзэсгэлэнгийн ерөнхий зохион байгуулагч
Шүэ Вэнлин Түдэй Тинк Танк Энержи ХХК-ийн Ерөнхийлөгч
Нүүрсний салбарт 30 гаруй жил ажилласан арвин туршлагатай бөгөөд 1993 онд Хятадын Уул Уурхайн Их Сургуулийг Уул уурхайн инженер мэргэжлээр дүүргэж бакалаврын зэрэг, 2011 онд мастерын зэргээ хамгаалсан билээ. Тэрээр Хятадын Үндэсний Нүүрс Хэмжилзүйн Холбооны гишүүн ба Шанси мужийн нүүрсний хэлтэст техникийн шинжээч, Хятадын Нүүрс Тээвэр Худалдааны Ассоциацид мэргэшсэн шинжээчээр ажиллаж, Wanfang Academic Circle-д мэргэшил дээшлүүлсэн ба өдгөө “Түдэй Тинк Танк Энержи ХХК”-ийн Ерөнхийлөгчөөр ажиллаж байна.
Ян Шианфен Ян Шианфен, Хятадын Нүүрсний Тээвэр, Худалдааны Ассоциацийн ерөнхийлөгч, Coal Mongolia-2019 чуулга уулзалт, үзэсгэлэнгийн хамтран зохион байгуулагч
Андре Шмит Герман улсын ATNA Industrial Solutions ХХК, Захирал
Хөү Жихуа Түдэй Тинк Танк Энержи ХХК-ийн Дэд ерөнхийлөгч
Хөү Жихуа нь 2007 онд мэргэшсэн цолоо авснаас хойш нүүрсний салбарт 10 гаруй жил ажилласан арвин туршлагатай. Тэрээр “Түдэй Тинк Танк Энержи ХХК”-д нэгдэхээсээ өмнө Шанхайн нүүрс худалдааны төвд төслийн ахлах менежерээр ажиллаж байсан ба тэрхүү хугацаандаа маш олон нүүрсний төсөл, судалгаа, мэдээллийн сан, вебсайтыг амжилттай удирдан гүйцэтгэж байсан туршлагатай билээ. Өдгөө “Түдэй Тинк Танк Энержи ХХК”-ийн Дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байна.
Мү Веншин Хятадын Нүүрсний Тээвэр, Худалдааны Ассоциацийн шинжээч, Имэй Инфо-ийн шинжээч
Мү Веншин нь Ёнган группийн Xудалдааны хэлтсийн захирал, Далианы бараа бүтээгдэхүүний биржид коксжих нүүрс хариуцсан илтгэгч мэргэжилтэн, Хятадын Нүүрс Тээвэр, Худалдааны Ассоциацад зах зээлийн судлаач юм.
Тэрээр 2007-2013 онд China United Steel Group-д коксжих нүүрсний менежерээр, 2013-2016 онд баялгийн бүлгийг нэмэгдүүлэх зорилгоор Хонг Конгд металл дамжуулагчийн туслахаар тус тус ажиллаж байсан. Мөн кокс, коксжих нүүрс, ган, төмрийн хүдрийн зах зээлд 10 гаруй жил ажилласан арвин туршлагатай. Түүнчлэн коксын үйлдвэрлэлийн гинжин хэлэлцээрийг амжилттай зохион байгуулж, Macquarie Bank, UBS Bank, Dalian Commodity Exchange and Safety Supervision Bureau-н уулзалтуудад илтгэгчээр уригдан оролцож байсан ба түүний нийтлэл болон илтгэлүүд нь Хятадын металлургийн мэдээ, Хятадын нүүрсний мэдээ, The Futures Daily-д нийтлэгдэж байсан түүхтэй билээ.
Б.Чинзориг Монголын Ашигт Малтмал Баяжуулагчдын Холбооны Ерөнхийлөгч
Б.Чинзориг, МАМБХолбооны Ерөнхийлөгч, ШУТИС Геологи Уул уурхайн сургуулийг 2000 онд Ашигт малтмал баяжуулалтын технологи мэргэжлээр бакалавр, 2002 онд Уул уурхайн менежмент мэргэжлээр магистр хамгаалсан. 2011 онд “Тогтвортой хөгжлийн хэв шинж, загварын судалгаа” (Уул уурхайн компаниудын жишээн дээр) сэдвээр докторын зэрэг хамгаалсан. 2014 онд ШУТИС-н эрдмийн зөвлөлийн шийдвэрээр дэд профессор цол хүртсэн. Тэрээр Монгол улсын эрдэс баялагийн цогцолборын тогтвортой хөгжлийн чиглэлээр 40 гаруй илтгэл, өгүүлэл бичиж нийтлүүлсэн ба 10 гаруй эхтгэл, гарын авлага гаргасан. Түүнчлэн Технологи Инновацийн Залуу Судлаачдын Нийгэмлэгийн тэргүүн бөгөөд МАМБХолбооны Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байна.
Томас Мюллер Герман улсын ATNA Industrial Solutions ХХК, Маркетинг болон борлуулалтын албаны захирал
Жаомин Дуан BGTG ХХК Олон улсын төслийн хэлтсийн орлогч захирал
Жаомин Дуан БНХАУ-ын Шанси мужид төрсөн, 2009 онд Хятадын Уул уурхай, Технологийн Их Сургуулийг Эрдэс боловсруулалтын инженер мэргэжлээр бакалавр зэрэгтэй төгссөн. 2012 онд Кентукки хотын их сургуульд Уул уурхайн инженер мэргэжлээр магистр хамгаалсан, Өдгөө BGTG-ийн олон улсын төслийн хэлтэсд орлогч захирлын алба хашиж байна.
Мартин Бунзел Schaunburg MAB GmbH компанийн бизнес хөгжлийн менежер
Сэтгэгдэл (1)