Төв банкны зүгээс инфляцын түвшинийг найман хувьд барихаар зорьж байгаа билээ. Тодруулбал, өнгөрсөн оны хагас жилд 7.2 хувьтай байсан инфляц энэ онд 9.6 хувь болж өссөн байна.
Энэ оны тухайд хатуу түлш буюу нүүрс, шингэн түлш буюу шатахуун, махны үнийн өсөлт инфляцад ийн нөлөөлсөн байна.
Өнгөрсөн тавдугаар сарын 15-наас нийслэл рүү нүүрс оруулахгүйтэй холбоотойгоор хатуу түлшний үнэ өссөн юм. Харин дэлхийн зах зээл дэх шатахууны үнийн өсөлттэй холбоотойгоор дотоодод жижиглэнгийн үнэ өссөн. Тэгвэл харин махны экспорт нэмэгдэж, дотоодод эрэлт багасаж, үнэ нэмэгдсэн нь инфляцид ийн нөлөөлжээ.