"Боинг"-ийн түүхэнд хамгийн хурдан борлогдсон онгоцоор тодорч, 2019 онд 895-905 ширхэгийг зарах урьдчилсан тооцоо гаргаж байсан 737 Max загварын ирээдүй тодорхойгүй байна.
Тодруулбал, өнгөрсөн 2018 онд дараалан хоёр удаагийн осол болсны улмаас 300 гаруй иргэн амиа алдаж, "Боинг" компани 2.9 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн юм. Дэлхийн олон орны авиа компаниуд 737 Мax загварын онгоц худалдаж авах захиалгаа цуцалсан бол, нэгэнт худалдан авагчийн гар дээр очсон загваруудыг үйлдвэрлэгч компанид буцаасан юм. Нөгөөтэйгүүр, уг загварын онгоцыг дахин нислэг үйлдэх зөвшөөрлийг нислэгийн удирдлагын газраас олгоогүй. Үүнийг дагаад 737 Max загварыг дахин үйлдвэрлэхгүй байх шийдвэрийг "Боинг"-ийн удирдлагууд гаргасан байна. Энэ талаар "Боинг" компанийн гүйцэтгэх захирал Дэннис Муйленбург энэ оны хоёрдугаар улирлын санхүүгийн үр дүнгээ танилцуулах үеэрээ мэдэгджээ.
Эх сурвалж: The Guardian