Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийг энэ сарын 22-ноос бүртгэж эхэлсэн. Тэгвэл уг бүртгэлд бүртгүүлэхийн тулд заавал суурин компьюьер ашиглаж бүртгүүлэх боломжтой юм байна. Өөрөөр хэлбэл, гар утасны программ бүр өөр байдаг учир бүртгүүлэх боломжгүй аж. “Буянт-Ухаа 2” түрээсийн орон сууцны цахим бүртгэлийн https://nosk.ub.gov.mn/ вэб сайтад 50 орчим хүн хандснаас 4000 нь амжилттай бүртгүүлсэн байна.