НӨАТ-ын урамшууллын 2019 оны долдугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг өнөөдөр Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.
Сугалаанд оролцох иргэд 2019 оны зургадугаар сарын 01-нээс 30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2019 оны долдугаар сарын 20-ны өдрийн 23.59 цагаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.
Өнөөдөр явагдах сугалааны тохирлоор супер шагналын эзэн 50 сая төгрөг хожих боломжтой юм.
Сэтгэгдэл (1)