Олон улсын залуу Монгол судлаачдын зуны сургуулийн нээлт энэ сарын 22-ны 10.00 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам дээр болох юм байна.
Ирээдүйн залуу судлаачдыг монгол ахуй орчинтой танилцуулж, хэл соёлын амьд харилцааны дунд сургалт зохион байгуулах зорилготой зуны сургуульд ОХУ, АНУ, БНХАУ, Чех, Швейцари, Япон, Герман, Унгар, Турк, Польш, Ардчилсан Лаос, Солонгос улс зэрэг 12 орны 21 их сургууль, судалгааны төвөөс 30 залуу монгол судлаач, оюутнууд оролцохоор хүрэлцэн ирээд байгаа ажээ.
Энэ удаагийн зуны сургуулийг монгол ахуй, монгол судлалын сургалт-эрдэм шинжилгээний төв гэсэн хоёр өөр орчинд зохион байгуулна гэж Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам мэдээллээ.