Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт бөөр авах мэс заслыг анх удаа хийсэн байна. Тодруулбал, энэ сарын 17-нд 61 настай өвчтөний зүүн бөөрийг дурангаар авах мэс заслыг амжилттай хийжээ.
Тус мэс заслыг орон нутагт анх удаа хийж байгаа бөгөөд өвчтөн урьдчилан сэргийлэх багцын үзлэгээр анх оношлогдон дээрх мэс засалд орсон юм байна.