Худалдааны төвүүдэд хонины махны үнэ буурч, үхрийн махны үнэ өсжээ. Тодруулбал, хонины гулууз мах килограмм нь 7800-8,500 төгрөг, үхрийн цул болон ястай мах 12,500 төгрөгийн үнэтэй байна. Харин адуу болон ямааны мах 8,500-9,500 төгрөгийн ханштай байна. Энэ жилийн хувьд мax үнэд өссөн учраас жижиглэн, дайвар бүтээгдэхүүний борлуулалт нэмэгджээ. Жишээлбэл, хонины толгой 4,000, бөөр 2,500, зүрх 4,000, гүзээг 1,000-2,500 төгрөгөөр худалдаалж байна.