Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Оюутолгой компанийн хувьцаа олон улсын хөрөнгийн бирж дээр 40 хүртэлх хувиар унажээ. Шинжээчид үүнийг Оюутолгойн далд уурхайг ашиглалтад оруулах хугацааг хойшлуулсантай холбоотой хэмээн тайлбарлаж байгаа юм. Оюутолгойн гүний уурхайн ашиглалтад орох хугацаа хойшилж, дахин нэмэлт хөрөнгө оруулалт шаардлагатай болсон хэмээн “Financial Times”-д сэтгүүлд бичсэн нь өчигдөр дэлхий нийт төдийгүй Монголын хувьд анхаарал хандуулах сэдэв байв.
Уг нийтлэлд Оюутолгойн гүний уурхайг 2022 оны тавдугаар сараас 2023 оны зургадугаар сарын хооронд ашиглалтад оруулах ёстой байсан ч энэ хугацааг 16-30 сараар сунгахаар болсон. Мөн гүний уурхайн хөрөнгө оруулалтад хөрөнгө оруулагчдаас босгосон нийт 5.3 тэрбум ам.долларын зардал дахин 1,2-1,9 тэрбум ам.доллараар нэмэгдэх бодит эрсдэл үүссэн гэдгийг дурдсан билээ.
С.Сүлд
Сэтгэгдэл (6)