БНХАУ-ын Төвийн үндэстний их сургуулийн доктор (Sc.D), профессор, монгол судлаач Ван Мандугаг өнөөдөр ШУА-ийн удирдлагууд хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр БНХАУ-ын Төвийн үндэстний их сургуулийн харьяанд “Монголын орчин үеийн уран зохиол судлалын төв” байгуулах асуудлаар мөн тус сургуульд суралцдаг Mонгол оюутнууд, хоёр орны хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Профессор Ван Мандуга нь 30 гаруй жил Монгол утга зохиол судлалаар дагнан мэргэшин судалж, гадаад дотоодын их дээд сургуулийн оюутан, аспирант докторантуудад нарийн мэргэжлийн хичээлийг тасралтгүй зааж, судалгааны ажлыг нь удирдаж, олон тооны аспирант, докторантыг бэлтгэн төгсгөсөн бөгөөд түүний эрдэм судлалын ажлын агуулга, ач холбогдлыг нэгдүгээрт, Монгол улсын орчин үеийн уран зохиолын судалгаанд, хоёрдугаарт, манай 2 улсын академик байгууллагуудын хамтын ажиллагаанд чухал хувь нэмэр нэмэр оруулжээ.
Профессор Ван Мандуга нь МУИС, УБИС, СУИС, МУБИС, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн хүндэт доктор, БНХАУ-ын Баруун хойтын үндэстний их сургуулийн зочин профессор цол зэргийг хүртсэн, олон улсад нэртэй монгол судлаач юм байна.