Улсын хилээр амьд мал гаргахыг зогсоосон Засгийн газрын шийдвэр гарсан билээ. Тэгвэл уг мэдээллийн мөрөөр Монголын махны холбоо, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, Монголын ноос ноолуурын холбоо, Хүнсчдийн холбоо хамтран өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тодруулбал, энэ сарын 3-нд Засгийн газрын хуралдаанаар амьд мал хилээр гаргах тухай гурван тогтоолыг хүчингүй болгосон юм.
Гэвч уг тогтоолыг хүчингүй болгохдоо 2017 оны Мал, махны экспотыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай тогтоолыг зориуд орхисон хэмээн дээрх холбоод шүүмжиллээ.
Тиймээс амьд мал гаргах үйл ажиллагаа зогссон мэт худал мэдээлэл цацаж, араар нь мал гаргах үйл ажиллагааг үргэлжлүүлэхээр Засгийн газар ажиллаж байна хэмээн УИХ-ын гишүүн Монголын махны холбооны тэргүүн Б.Пүрэвдорж хэлсэн юм. Тэрбээр “БНХАУ-тай амьд мал гаргах хоёр улсын мэргэжлийн байгууллагуудын хооронд протокол зурж баталгаажуулж, амьд мал гаргах үйл ажиллагаа төрийн удирдлага дор нууц зохион байгуулалттай хийгдэх боллоо” гэдгийг онцолсон юм.
Сэтгэгдэл (3)