Өмнөговь аймаг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хувийн туслах үйлчилгээг нэвтрүүлсэн анхдагч аймаг боллоо. 2017 оны наймдугаар сараас өнөөдрийг хүртэл жил гаруйн хугацаанд 10 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн хувийн туслах үйлчилгээг тогтмол авч байна.
Нийгмийн харилцаанд чөлөөтэй оролцож, гэр бүлийнхнээс хараат бус байдлаар аливаа ажил арга хэмжээг зохион байгуулах, саадгүй зорчих, бусдын адил нийгмийн харилцаанд тэгш оролцох эрхээ эдэлж байна. Одоогийн байдлаар аймгийн хэмжээнд 3 хүнийг хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувийн туслахаар сургалтанд бэлтгэж, мэргэжлийн түвшинд хувийн туслах үйлчилгээг бий болгоод байна.
Хувийн туслахууд цагаар цалинждаг, нэг цагийг 3000 төгрөг үнэлдэг бөгөөд хувийн туслахын цалинг аймгийн ЗДТГ-аас шийдэж өгдөг байна.
Л.Сайнаа