Герман улсын Erlaßjahr.de бодлогын судалгааны хүрээлэнгийн судлаач Юүрген Кайзер Монгол Ардын Намын урилгаар манай улсад айлчилж байгааг тус намаас мэдээлжээ.
Айлчлалын хүрээнд Өрийн “сайн” менежмент гэж юуг хэлэх вэ? Энэ талаар Монгол улс бусад орнуудаас юуг суралцах боломжтой бэ?" сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.
Монгол Ардын Нам сонгуульд ялалт байгуулахад Монгол Улсын эдийн засаг дампуурлын ирмэгт ирчихсэн байсан. 2017 оны эхээр ОУВС-гийн тусламжтайгаар Монгол Улс дампуурал зарлахаас зайлсхийж чадсан боловч гадаад өр Монгол Улсын хувьд томоохон дарамт хэвээрээ байсаар байна. Тиймээс цаашид ямар арга хэмжээ авах вэ гэдэг тал дээр санал солилцсон гэлээ.
Erlaßjahr.de бодлогын судалгааны хүрээлэнгийн судлаач Юүрген Кайзер 1954 онд ХБНГУ-ын Эссэн хотод төрсөн. Газарзүй, орон зайн төлөвлөлтөөр Берлин, Карлс Рүүгийн их сургуулиудыг төгсчээ. Германы өрийн хямралыг зохицуулах сүлжээг үүсгэн байгуулагчдын нэг, зохицуулагч мөн Erlaßjahr.de бодлогын судалгааны хүрээлэнг 1995 онд үүсгэн байгуулсан цагаасаа хойш ажиллаж байгаа юм байна. Мөн тэрээр 2005 оны 2-р сараас 2006 оны 1-р сар хүртэл НҮБ-ын хөгжлийн бодлогын оффист санхүүгийн урсгал ба өрийн хямралын сүлжээний зөвлөхөөр ажилласан. 2007 оноос хойш Экавадорын аудитын комиссын ерөнхийлөгчийн бие даасан гишүүнээр 2007 оноос хойш Девт2 эрүүл мэндийн хөтөлбөрийн хүрэээнд ДОХ, хумхаа, сүрьеэ өвчинтэй тэнцэх дэлхийн сангийн зөвлөхөөр тус тус ажиллаж байгаа юм байна.
Юүрген Кайзер нь Девт-гимнастикийн механизмууд, өрөөс чөлөөлөх, өрийг хувиргах зэрэг сэдвээр олон бүтээл туурвисан судлаач эрдэмтэн хүн юм.