Хэнтий аймагт MNS 6300:2011 стандартын дагуу 3-р зэрэглэлийн үйл ажиллагаа явуулах “Авто буудал” ашиглалтад орж, зорчигчиддоо үйлчилж эхэлжээ.
Тус барилгын ажлыг 2017 оны 04 дүгээр сарын 27-ний өдрөөс эхлэн барьж эхлүүлсэн бөгөөд тээврийн хэрэгслийн бүртгэл, шилжилт хөдөлгөөн, техникийн хяналтын үзлэг, хот хооронд болон орон нутгийн зорчигч тээврийн үйл ажиллагааг тав тухтай орчинд цогцоор нь хүргэж эхлээд байна.