Дорноговь аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2019 онд хэрэгжүүлэх ажлын урьдчилсан жагсаалтыг иргэдээс санал авах нээлттэй хэлэлцүүлгийг 10 дугаар сарын 29-ний өдөр зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт нийт 200 гаруй иргэд оролцож, аймгийн хэмжээнд хэрэгжүүлэх 39 ажлыг эрэмбэлсэн бөгөөд иргэдээс Сайншанд сумын дөрөвдүгээр багийн Зүүн буянт ухаа, дунд буянт ухаа орчмын айл өрхийг цэвэр, бохир усны шугамд холбох, дөрөвдүгээр багийн Ган замын 87-94 дүгээр байруудыг цэвэр, бохир ус, дулааны шугамд холбох, 12-р цэцэрлэг, 320 хүүхдийн сургууль, өрхийн эмнэлгийн авто замыг төв замтай холбох, долдугаар баг Депо байрны цэвэр бохир усны магистрал шугам шинээр хийх, Зүүнбаян багт нийтийн цэцэрлэгт хүрээлэн байгуулах, Зүүнбаян багийг камержуулах ажил, Сайншанд суманд бэлчээрийн худаг ус гаргах, Цагдаагийн газраас Эмнэлэг хүртэл явган хүний зам тавих зэрэг саналыг ирүүлсэн байна.