Кембрижийн гүнгийн ахайтан Кейт Мидлтон гурав дахь хүүхдээ тээж байгаа тухай Кенсингтоны ордон албан ёсоор мэдэгдлээ. Лондон дахь “Хорнси-Роуд” хүүхдийн төвийн үйл ажиллагаанд Кейт Мидлтон орж чадаагүй аж. Үүний шалтгааныг Кенсингтоны ордноос Кембрижийн гүн буюу хунтайж Уильямын гэргий Кейт Мидлтон жирэмсний хордлогын улмаас уг үйл ажиллагаанд оролцож чадсангүй” хэмээн тайлбар хийсэн. Өдгөө 35 настай Кейт Мидлтон болон хунтайж Уильям нар нь хоёр хүүхэдтэй билээ. Хүү Жорж нь 4 настай бол охин Шарлотт нь 2 настай билээ.