“Хурд” хамтлагийн санаачилгаар Онцгой байдлын албанд туслахаар Монголын рок, поп нэгдсэн “Бид эх орондоо хайртай” хандивын тоглолт зохион байгуулахаар болсон билээ.
Тэгвэл энэхүү тоглолт өнөөдөр 18:00 цагаас Төв цэнгэлдэхэд болно. Тоглолтын тасалбар 10 мянган төгрөгийн үнэтэй юм.
Дашрамд дуулгахад, ард иргэдийн санаачлагаар эхлүүлсэн Онцгой байдлын албанд туслах хандивын аянд 2017 оны есдүгээр сарын 01-ний өдрийн байдлаар нийт 98 иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас 62 нэр төрлийн бүтээгдэхүүн /хүнсний бүтээгдэхүүн, хувцас хэрэглэл, эмнэлгийн хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмж/, 828 байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүнээс 800 орчим сая төгрөгийн мөнгөн хандив цуглараад байгаа аж.
Сэтгэгдэл (4)