Монголыг Дэлхийн мисст төлөөлөх охидын сонгон шалгаруулалт дуусч, энэ долоо хоногт үндэсний ялагч тодров. “Дэлхийн мисс-2017” тэмцээнд Монгол Улсыг төлөөлж Цэвээндашийн Энхжин оролцохоор боллоо. Дэлхий ертөнцийн хамгийн авьяаслаг, үзэсгэлэнт бүсгүйчүүдийг 67 дахь удаагаа тодруулах “Miss World 2017” тэмцээний финалын шатны шалгаруулалт энэ оны арваннэгдүгээр сарын 18-ны өдөр БНХАУ-ын Саньяа хотноо зохион байгуулагдах юм.
Тэгвэл Ц.Энхжин Үндэсний ялагч болсоныхоо дараа "Намайг дэмжиж байсан гэр бүлийнхэн, хамаатан садан, найз нөхөд, ажлынхандаа маш их баярлалаа. Энэ тэмцээнд түрүүлснээр эхлэл маань тавигдаж байна. Дараагийн урт аялалдаа өөрийнхөө хүч чадлыг бүрэн дайчлан дэлхийн титмийг эх орондоо авч ирэхийн тулд хичээн оролцох болно. Хөрсний бохирдлыг үүсгэж буй гэр хорооллын айлуудын модон 00 болон хөдөө орон нутгийн цэцэрлэг, сургуулиудын модон 00-ийг эко болгох ажлыг бодитой хэрэгжүүлнэ.Дизайны мэргэжлийн давуу талаа ашиглан хөрсний бохирдлыг шийдэхэд бодитой хувь нэмрээ оруулна” гэсэн байна.
Үндэсний ялагч Цэвээндашийн Энхжин гэж хэн бэ
- Нас: 24, өндөр: 174, Биеийн харьцаа: 86/60/90
- Д.Энхжин нь Их Британийн Кембрижийн Их Сургуулийн Урлагийн сургуулийг интерьер дизайны чиглэлээр нэг дүгээр зэрэглэлтэй төгссөн.
- Италийн алдарт Флоренц хотын Дизайны Их сургуульд бүтээгдэхүүний дизайны чиглэлээр магистр хамгаалсан.
- Өөрийн үүсгэн байгуулсан “Eden Desig” компанидаа олон улсын мэргэжилтнүүдээр баг бүрдүүлэн ажилладаг байна.
- "Хаврын Гоёл 2010"-ын шилдэг загвар өмсөгч
- Мiss Globe International 2010 тэмцээний Олны таашаалт мисс
- Miss Friendship International 2010 тэмцээний дэд мисс, Дур булаам мисс
- Supermodel International 2012 шилдэг 6-д орсон
Сэтгэгдэл (17)