Унгарын нийслэл Будапешт хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 90 кг, эмэгтэйчүүдийн 70 кг, -78 кг-ын жингийн барилдаанууд явагдаж, медальтнууд тодорно.
Тэгвэл өнөөдөр манай баг тамирчдаас эрэгтэйчүүдийн 90 кг-д ОУХМ Г.Алтанбагана, эмэгтэйчүүдийн 70 кг-д ОУХМ Ц.Наранжаргал нар өрсөлдөх юм.
Г.Алтанбагана эхний тойргийн барилдаанд хийлж, хоёрдугаар тойрогт Беларус ба Туркийн бөхчүүдийн ялсантай нь барилдана. Харин Ц.Наранжаргал эхний барилдаанаа Канадын жүдоч Келита Зупанчичтэй хийх аж. Хэсгийн барилдаан 16.00 цагт эхэлнэ.