Намрын энэ өдрүүдэд Монголын топ спортын тамирчид ДАШТ-ын төлөө өрсөлдөж байна. Чөлөөтийнхөн ДАШТ-ээс алт, хүрэл медаль эх орондоо авчирсан бол жүдогийнхон одоогоор таван медальтайгаар дэд байрт явна. Үлдсэн өдрүүдэд цагаан өмсгөлтнүүд маань медалийн тоогоо нэмэх боломжтой. Мөн жүдотой зэрэгцээд боксын ДАШТ болж буй. Одоогоор Д.Отгондалай гавьяат хүрэл медалийн болзол хангаад байгаа бөгөөд өнөө шөнө мөнгөн медалийн төлөө тулалдах аж.