Унгарын нийслэл Будапешт хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ДАШТ-ийн хүрэл медальт, Гавьяат тамирчин, Доржсүрэнгийн Сумъяа дэлхийн аваргын медаль хүртэж эх орныхоо нэрийг дэлхийн дэвжээнд гаргасан билээ. Тэгвэл шинэхэн Дэлхийн аварга маань тун удахгүй хуримаа хийх нь. “Сумъяагийн минь гуйлга ирчихсэн. Охины минь найз залууг жүдогоор барилддаг, аймгийн арслан Х.Цогтгэрэл гэдгийг бөхийн хорхойтнууд андахгүй. Зав зайг нь харзнаж, өдрийн сайныг шинжиж байгаад нэг сайхан өдөр хуримыг нь хийнэ ээ” түүний ээж Ц.Дэлгэрмаа нэгэн ярилцлагандаа дурдсан байна.
Олимпийн мөнгөн медальт, Дэлхийн аварга Д.Сумъяагийн найз залуу нь Булган аймгийн наадамд Хутаг-Өндөр сумын харьяат, жүдо бөхийн ОУХМ, аймгийн харцага Х.Цогтгэрэл. Тэрбээр энэ жил аймгийнхаа наадамд түрүүлж арслан болжээ.
Мөн тэрбээр өнгөрсөн жил Монгол бахархлын өдөрт зориулсан чансаа өндөр хүчит 128 бөхийн барилдааны хоёрын даваанд түрүүлэх хэмжээнд яригдаж байсан Увс аймгийн Давст сумын харьяат Улсын арслан П.Бүрэнтөгсийг баруун талдаа хутгах мэхээр өвдөг шороодуулж үзэгч олныг шуугиулж байжээ. Түүнчлэн Туркийн Самсун, БНХАУ-ын Чиндаогийн гран при тэмцээнээс -100 кг мөнгө, хүрэл медаль хүртэж байсан юм байна.
Сэтгэгдэл (35)