Унгарын Дэлхийн аваргын татамигаас Монголын жүдочид ээлжит медалиа хүртлээ. ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд ОУХМ Б.Мөнгөнчимэг хүрэл медалийн эзэн боллоо.
Тэрбээр медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд Хятадын жүдоч Ян Жуньсяг барилдааны хоёр дахь минутад цэвэр ялснаар медалийн тавцанд зогслоо.
Монголын жүдочид ийнхүү өнөө жилийн ДАШТ-ээс тав дахь медалиа хүртэж байна.
Сэтгэгдэл (2)