ДАШТ-ий 63 кг-ийн жинд барилдаж буй ОУХМ Б.Мөнгөнчимэг хэсгийн аваргын төлөөх барилдаанд Францын бөх Дэлхийн аварга, Олимпийн мөнгөн медальт Кларисс Агбеньенутай таарсан билээ. Гэвч манай бөх ялагдал хүлээлээ. Ингэснээр ОУХМ Б.Мөнгөнчимэг дагах барилдаанд шилжиж байна. Түүнчлэн 81 кг-ийн жинд барилдаж буй ОУХМ О.Ууганбаатар хэсгийн аваргын төлөө Италийн бөх Маттео Марконсинитэй барилдлаа. Италийн бөх барилдааны цаг дуусахад 53 секунд дутуу байхад манай бөхийг цэвэр ялсанаар мөн дагах барилдаанд орохоор боллоо.
Торгуулийн барилдаан монголын цагаар 22 цагт эхэлнэ.