Дорноговь аймгийн Засаг дарга энэ оны тавдугаар сарын 26-нд захирамж гаргаж “Өрхийн хэрэгцээг өөрийн хашаанаас”хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.
Хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор аймгийн ХХААГ-аас аймгийн хэмжээнд есөн сумын нийт 25 иргэнд 3x4, 4x8 хэмжээтэй Солонгосын нийлэг хальсан хүлэмжийг хоёр жилийн хугацаатай лизингийн үйлчилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж байна.
Албаныхан хүлэмжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Удмын булаг” компанитай хамтран хүлэмжийн лизингийн үйлчилгээг Төрийн банкаар дамжуулж иргэдэд олгохоор боллоо.
3x4 хэмжээтэй нийлэг хальсан хүлэмж ийн өртөг нь нийт 520,000 төгрөгийн өртөгтэй бөгөөд үндсэн хоёр жилийн лизингээр сард 28,500 төгрөг төлөх боломжтой аж. Харин 4x8 хэмжээтэй хүлэмж нь 890,000 төгрөгийн өртөгтэй бөгөөд тухайн өрх сард 48,700 төгрөг төлөх боломжтой. Дээрх төслийг хэрэгжүүлснээр говийн айл өрхүүд хэрэгцээнийхээ төмс, хүнсний ногоог хашаандаа тариалж, хямд үнэтэй, чанартай ногоо хэрэглэх боломж бүрдэх юм.